Захиралын мэндчилгээ


        Манай компаний цахим хуудсаар зочилж буй Эрхэм Таны амрыг айлтгая. Тайёо Таун Корпораци ХХК нь үүсэн байгуулагдсан цагаасаа эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлж, үйлчлүүлэгч, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллаж байна. Эх орондоо Эрүүл, Жаргалтай амьдралыг цогцлоохын төлөө зорьж буй бидний үйлс олон хүнд хүрч үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид манай эрч, хүчтэй, баг хамт олон шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүнээр харилцагч, үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн чадварлаг, хүнлэг, соёлтой үйлчилгээгээрээ нийгэмд үлгэр, дуурайлал болохын төлөө хичээж ажиллах болно.


Эрүүл Монгол хүн
Эрүүл нийгмийн үндэс.
Ерөнхий захирал Э.МЭРГЭН

Бидний тухай

Бид хүн ардынхаа эрүүл мэнд, гоо сайханы төлөө сэтгэл зүрх, мэдлэг боловсролоо зориулан, тууштай ажиллах болно.

Компанийн танилцуулга

Тайёо Таун Корпораци ХХК нь 2012 оноос эхлэн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, оношлуур, протез, гоо сайханы бүтээгдэхүүн, автомашины худалдаа, зөвлөх үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг эрхлэн Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Бид Япон улсын Kitazato Corporation, Nippon Piston Ring Co.Ltd, HANIC White Lab Co.,Ltd зэрэг компаниас дэлхийд танигдсан чанартай бүтээгдэхүүнийг албан ёсны онцгой эрхтэйгээр эх орондоо нэвтрүүлж, хэрэглэгчдэд хүргэн ажиллаж байна.

Эрхэм зорилго, үнэт зүйлс

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн технологоор Эрүүл, Аз жаргалтай, Мөрөөдлийн гэр бүлийг цогцлооход тань бид туслана.

Алсын хараа

Эх орондоо Эрүүл, Жаргалтай амьдралыг цогцлооно.

Үнэт зүйл

Чадварлаг, туршлагатай баг
Зөв хандлага, найрсаг харилцаа
Шинийг эрэлхийлэгч, нэвтрүүлэгч
Эргэх холбоо, байнгын харилцаа

Бидний уриа

Технологийн дэвшлийг Монголд.

Бидний түүх

Бидний түүхийг хамт бүтээлцэж буй нийт харилцагч нартаа гүн талархал илэрхийлье

1
2013 он

Монгол улсад анх удаа Photo me автомат зургийн машинаар стикер зураг авах үйлчилгээг нэвтрүүлж, Тэнгис кино театрт суурилуулсан.


2014, 2015 он

Монгол Японы Төвтэй хамтран Монгол-Япон улсын соёлын харилцаа үүссэний 40 жилийн ойн арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

2

3
2015 он

Kitazato Corporation - тай албан ёсны төлөөлөгчийн гэрээг байгуулсан бөгөөд тус компани нь эрүүл мэндийн салбар, тэр дундаа үр шилжүүлэн суулгах эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч ба дэлхийн 100 гаруй улсад бүтээгдэхүүнээ өөрийн албан ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан нийлүүлдэг.


2018 он

Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлгийг хамруулан “Эр бэлгийн эс угаах ажилбар” сургалт семинарыг Kitazato Corporation - тай хамтран зохион байгуулсан. Үүнээс 10 эмнэлгийг сонгон IUI /үр цацах/ ажилбарыг нэвтрүүлсэний үр дүнд хагас жилийн дотор 5 үр тогтолт амжилттай болж, 5 гэр бүлд аз жаргалыг бэлэглээд байна.

4

5
2018 он

HANIC White Lab Co., Ltd -тай гэрээ байгуулан, амны хөндийн эрүүл ахуй, гоо сайханы бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлж байна. Тус компани нь Япон улсдаа ахуйн хэрэглээ, гоо сайхан, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч компани юм.


2019 он

Nippon Piston Ring Co.Ltd -тай албан ёсны төлөөлөгчийн гэрээг байгуулсан. Тус компани нь 90 жилийн түүхтэй онгоц, авто машины цагираг, сэлбэг үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч компани юм. Түүнчлэн олон жилийн туршлага дээр үндэслэн имплант үйлдвэрлэлд хөл тавин орчин үеийн техник технологийн шаардлагад бүрэн нийцсэн эмчилгээний иж бүрдэл, шүдний цогц имплантын систем үйлдвэрлэгч компани юм..

6

Хамтрагч байгууллага

Итгэл даасан түншлэлийг бид хөгжүүлсээр ирсэн.